Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-06-10
Дугаар 1095
Хэргийн индекс 105/2020/1100/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Энхтайваны Чингис
Шүүгдэгч Б.А
Зүйл хэсэг 12.1.3. - Хүчиндэх
Улсын яллагч С.Энхням
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.А ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсоны улмаас арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.А т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А ын урьд цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А т урьд     авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,                       

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ

 

                                      ШҮҮГЧИД                               Э.ЧИНГИС

 

                                                                                  Г.ХАТАНТУУЛ

                                          

                             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.02.06 226 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Ж.Б 27.10.2.3.
2020.06.04 1047 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Н.Г 17.4.1.
2020.06.10 1095 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Б.А 12.1.3.
2020.06.15 1111 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Б.Н 17.3.1.
2020.06.15 1114 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис М.Л 11.6.1.
2020.06.15 1115 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Э.Э 17.1.1.
2020.06.22 1155 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Ө.Б 11.6.1.
2020.06.23 1165 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Б.Б, Б.Н, М.Н 18.5.1., 20.7.2.
2020.06.29 1191 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Г.О 17.3.1.
2020.07.17 1313 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Б.Б 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 17.2.3.2.
2020.09.06 1669 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис С.Л 11.6.1.
2020.09.11 1649 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис М.Д 11.6.2.
2020.09.23 1701 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Энхтайваны Чингис Г.Б 11.6.2.