Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-07-07
Дугаар 2020/ШЦТ/654
Хэргийн индекс 185/2020/0233/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жагдагийн Болдбаатар
Шүүгдэгч Н.Г
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
17.3.1. - Залилах
17.4.1. - Хөрөнгө завших
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Н.Г-г Д.Байгалмаагийн итгэмжлэн хариуцуулсан 140.000 төгрөгийг завшиж, хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан, бусдыг хуурч, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 465 /дөрвөн зуун жаран тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Г-с нийт 12.615.440 /арван хоёр сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж,

- 592.000 /таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Аюушийн Халиунд /РД: ЧМ87110702, утас: 99099326, БГД, 17-р хороо, 28-3-3 тоотод оршин суух/, 

- 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Чойжин овогт Намсрайжавын Сумъяасүрэнд /РД: НК96091606, утасны дугаар: 88214745, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилт 6 дугаар гудамж, 509в тоотод оршин суух/,

-424.000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Батсайханы Наранбилэгт /РД: УЮ92032480, утас: 94102424, 99028668, СБД, 10-р хороо, 46-12 тоотод оршин суух,

-720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Ариунцэцэгт /РД: ЦА80060264, утас: 80069917, БЗД, 27-р хороо, 37-1880 тоотод оршин суух/,

-397.000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Шагдарсүрэнгийн Сэлэнгэчулуунд /РД: МЭ66040802, утас: 80367405, ЧД, 19-р хороо, 10-203 тоотод оршин суух/,

- 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Бэсүд овогт Сүрэнхорлоогийн Саруулцэцэгт /РД: ЧН72061907, утас: 96968584, ЧД, 2-р хороо, Пума 56-24 тоотод оршин суух/,

-1.300.000 / нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Тайж овогт Жамьянгаравын Алтанзулд /РД: ФБ79110560, утас: 99105868, БГД, 17-р хороо, 66-12 тоотод оршин суух/,

-  540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Авирмэдийн Энхтуяад /РД: ЧЙ67060508, утас: 99362916, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэн булаг баг, 11-3-2-7 тоотод оршин суух/,

- 719.940 /долоон зуун арван есөн мянга есөн зуун дөчин мянга/ төгрөгийг  хохирогч Хорчин овогт Мөнх-Эрдэнийн Болорчимэгт /РД: УЮ91122182, утас: 88035112, Багануур дүүрэг, 3-р хороо, 26-22 тоотод оршин суух/,

- 1.539.500 /нэг сая таван зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Боорой овогт Батнямын Энхжаргалд /РД: УХ99071901, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчид а-6 дугаар гудамж, 114 тоотод оршин суух/,

- 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Богино чалаа овогт Одончимэгийн Нарангоод /РД: УХ90010568, утас: 88105152, БЗД, 1-р хороо, 21-19 тоотод оршин суух/,

- 1.165.000 /нэг сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг Баянсүрэн овогт Шийтэрийн Алтаннавчид /РД: ХБ76011568, утас: 95950458, СБД, 3-р хороо, 5-р хороолол, 10-16 тоотод оршин суух/, 

-140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Дугар овогт Дугарсүрэнгийн Байгалмаад /РД: УД67100908, утас: 99887208, СБД, 2-р хороо, 31-33 тоотод оршин суух/,

- 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Нэргүйн Гэрэлцэцэгт /РД: ХЕ83012608, утас: 91148455, СХД, 31-р хороо, Дунд наран 5-149 тоотод оршин суух/,

-750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Баян овоот овогт Сумьяадоржийн Жаргалмаад /РД: ЕЮ74012429, утас: 95956617, БЗД, 8-р хороо, Улаан хуаран 1-110 тоотод оршин суух,

- 708.000 /долоон зуун найман мянга/ төгрөгийг хохирогч Зул энх овогт Даваасүрэнгийн Жаргалд /РД: ЧН83111400, утас: 99902065, БЗД, 18-р хороо, 38-р байр, 15 тоотод оршин суух/ тус тус олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.