Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-08-04
Дугаар 1423
Хэргийн индекс 105/2020/1292/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мөнхдөлийн Түмэннаст
Шүүгдэгч Б.Д, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д
Зүйл хэсэг 17.4.2.1. - Хөрөнгө завших
Улсын яллагч Ц.Гантулгабат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                                                                      

 

 

 

 

 

  2020           08           04                                    2020/ШЦТ/1423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Д, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д холбогдох эрүүгийн 1806 07920 0956 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д нар нь бүлэглэн 2018 оны 3, 4 дүгээр саруудад “Хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдийн биеэр бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүст картыг нь тарааж өгөхгүй бол болохгүй байна” хэмээн Төрийн банкны “Баруун хүрээ” салбарын теллер С.Э дамжуулан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 57 өрхийн цахим картыг идэвхжүүлж, улмаар хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдээс албан тушаалын байдлаа ашиглан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 16,615,930 төгрөг гаргуулан авах боломжийг бий болгож, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2010 оны 4 дүгээр сарын 10-наас Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2018 оны 2 дугаар сарын сүүлээр Б надаас зөрчилтэй карт байна уу гэж асуусан. Картнуудаас мөнгө авах боломж байна гэхээр нь хаягийн зөрчилтэй хаягандаа амьдардаггүй 3 иргэний картыг өгсөн. Б надад 300.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 сараас Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж хариуцах хороо мэргэжилтнээр ажилласан. 2018 оны 2 дугаар сард хүнсний 35 ширхэг карт ирсэн. Тэгээд хаягандаа амьдардаггүй 5 өрхийн карт үлдсэн. Теллерээр идэвхжүүлээд эгчийн дэлгүүрээс 1.000.000 гаран төгрөг авсан. Дараа нь 10 гаруй картыг мөн адил идэвхжүүлээд 600.000 төгрөг авсан нийтдээ 2.500.000 орчим мөнгө өөрөө авсан. Дэлгүүр нь манай эгчийн найзын дэлгүүр байсан 2018 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Би нийт 3.000.000 орчим төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,[2]

     Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2009 оноос Баянзүрх дүүргийн хөдөлмөр хариуцах 4 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Би 8 карт ашиглаж 2.040.000 төгрөг уншуулаад 40.000 төгрөгийг дэлгүүрт үлдээгээд 2.000.000 төгрөг авсан. Тухайн дэлгүүр Б гэдэг хүний найзынх нь дэлгүүр байсан. Гачууртын дэлгүүрээс нийт 2.050.000 төгрөг авсан. Буцааж 2.450.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,[3]

 

     Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 1 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хүнс тэжээлийн мэргэжилтнээр ажилласан. Баянзүрх дүүргийн 4400 орчим өрх байдаг. Тухайн үед гэрээ хийсэн банк тооцооны 15 дугаар төв гээд тараах үүргийг манайх хариуцаж банкаар иргэдэд очоод идэвхжүүлдэг байсан. 2017 оноос хойш карт тараагдаагүй. Банк тараах ёстой хүлээх үүргээ хүлээхгүйгээр надад 4000 картыг өгсөн. Хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй шөнө болтол суусан. Би 4000 картнаас хаягийн зөрчилтэй 10 карт байсан тэгээд идэвхжүүлээд 10.000.000 төгрөг авсан. Би буцааж 3.500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,[4]

 

     Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 1 дүгээр сарын 28-ний өдрөөс Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний өргөдөл гомдлын мэргэжилтнээр ажилласан. Зөрчилтэй картнуудыг таньдаг найзынхаа дэлгүүрээс 2.000.000 орчим төгрөг авсан. Шалгалт орж ирээд зөрчлийг олж илрүүлээд Цайз 16-ийн  төрийн банкинд хөдөлмөр халамж хэлтсийн тоот гэсэн дансанд тушаасан. Би 10 орчим карт авсан” гэх мэдүүлэг,[5]

 

     Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 1 дүгээр сараас Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хороо хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2018 оны 2 дугаар сард М картнуудаа иргэддээ тарааж өг гэж хэлсэн. Үлдэгдэл 160 орчим карт байсан. 10 карт аваад 2.000.000 төгрөг авсан. Буцаагаад 3.500.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,[6]

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “шалгалтаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн Н.Б, өрхийн мэдээллийн нэгдсэн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Д.Б, хороо хариуцсан мэргэжилтэн Д.Г, Б.Д, Н.Д, О.М нар хүнсний эрхийн талон цахим картыг ашиглаж нийгмийн халамжийн сангаас 16.511.900 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж хувьдаа завшсан болох нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг,[7]

 

Шүүгдэгч Б.Д яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зөвхөн Бтэй л нэг удаа явсан учраас энэ их хэмжээний мөнгөн дүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ер нь бол дэлгүүр энэ тэрээр орж карт уншуулж мөнгө аваагүй. Би Бд зөрчилтэй 3 ширхэг хүнсний эрхийн бичгийн картыг өгсөн юм. Б надад хэлэхдээ зөрчилтэй байвал өгчих картнаас мөнгийг нь авах боломж байна гээд 2-3 удаа намайг ятгасан юм. Ингээд би миний гар дээр байсан хүнсний эрхийн зөрчилтэй 3 ширхэг картыг Бд өгсөн юм. Ингээд Б надад 300.000 төгрөгийг карт авсныхаа дараа өгсөн юм. Уг 300.000 төгрөгийг өгөхдөө нөгөө картыг чинь уншуулчихсан гээд өгсөн юм....” гэх мэдүүлэг,[8]

 

Шүүгдэгч Д.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 2 удаа, нэг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс авсан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд хариуцсан хорооноос 5 өрхийн 5 ширхэг картыг ашиглан 1.200.000 төгрөг авсан байсан. Тэгээд тухайн үед шалгалт орж ирээд бид нарын гаргасан зөрчлийг илрүүлсэн. Тэгээд төлөх ёстой учраас гээд ярилцаад боломжтойгоороо мөнгө цуглуулаад төлье гээд бид тав ярилцаад би 2.800.000 төгрөгийг 1 төлсөн. Тухайн 2.800.000 төгрөгийг Бд өгөөд Б төрийн санд тушаасан...” гэх мэдүүлэг,[9]

 

Шүүгдэгч Н.Д яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд бол 2.050.000 орчим төгрөгийг өөртөө авч ашигласан. Ер нь бол М, Б, Г, Б бид нар сууж байгаад нэг яриан дундаас картаа авч үйлчилгээ авах боломжгүй иргэд байна, орон нутгийн хаягтай, мөн банк олгодог байж байгаад бид нарыг олго гээд ирсэн байсан учраас Төр мөнгөө буцааж татаад үлдэгдэлтэй картууд байна гэж ярилцаж байгаад мөнгийг нь авч болох эсэх санааг гаргасан. Ингээд картыг Г өөрийнхөө найзаар сэргээлгэж картыг ашиглах болсон юм....” гэх мэдүүлэг,[10]

 

Шүүгдэгч О.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг хэдэн төгрөг авснаа нарийн хэлж мэдэхгүй байна. Бас өрхийн картыг идэвхжүүлж ашигласан юм. Ямар ч байсан 2.000.000 гаран төгрөгийг уншуулж авсан юм. Тухайн үед манай Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэг дарга шалгалтаар ирээд бид нарын зөрчлийг илрүүлсэн юм. Ингээд манай хэлтсийн даргад мэдэгдэж улмаар бид нарыг тухайн мөнгийг яаралтай буцаан төрийн санд хийж хохиролгүй болго, хэрэв хохиролгүй болгочихвол цагдаагаар явахгүй гэсэн юм. Тэгээд бид нар ярилцаад боломжтой хэмжээгээрээ мөнгө цуглуулаад илэрсэн зөрчил 16.511.900 төгрөгийг төлөхөөр болоод цуглуулж Бд өгөөд Б бид хоёр хамт очиж төрийн санд хүнсний эрхийн картны мөнгөний буцаан татан авалт гэж хийсэн юм. Яагаад гэвэл шүүх цагдаагаар явахгүй гээд дээрх утгатай хий гэхээр нь хийсэн юм. Миний хувьд  2.000.000 гаран төгрөг авсан боловч 3.350.000 төгрөг болгож нэмж төлсөн. 10 орчим хүнсний эрхийн картыг Гийн танил Э дээр ганцаараа халамжаас явж байна гээд үнэмлэхээ үзүүлээд хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай иргэдийн карт учраас иргэд өөрсдөө ирж авч чадахгүй байгаа юм тэгээд идэвхжүүлж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд идэвхжүүлсэн. 2 удаа Төрийн банк дээр очсон санагдаж байна...” гэх мэдүүлэг,[11]

 

Шүүгдэгч Н.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг одоо нарийн тоог нь мартчихсан байна. Гэхдээ 3.200.000 орчим мянган төгрөгийг авахдаа Г, Д, М нарын аль нэгэнтэй нь хамт явж дэлгүүрүүдээс посын машин уншуулсан. Нийт миний санаж байгаагаар 7-8 удаа авсан. Санаачилсан ч хүн байхгүй. Ер нь бол анх банкаар карт тараагддаг байж байгаад тэгээд банк нь яагаад ч юм манайхаар картаа тараалга гэсэн байсан. Тэгээд хүмүүсийнхээ картыг тараагаад үлдсэн нь огт хаягтаа байхгүй, нэр байгаа боловч хаана байгаа нь тодорхойгүй хүмүүсийн үлдсэн картууд байсан юм. Тэгээд цайны цагаараа санамсаргүй байдлаар ярьж байгаад тийм картууд байгаа уг картуудыг ашиглаж болдог юм болов уу гэж ярилцаад картыг Г өөрийнхөө таньдаг Төрийн банкинд ажилладаг хүнээр сэргээлгэсэн юм. Тэгээд сэргээлгэсэн картыг 3 билүү 4 хүнсний дэлгүүр дээр очиж карт уншуулаад мөнгийг нь гаргаж өгөх боломжтой юу гэж асуугаад тэгээд мөнгө гаргуулж авсан юм....” гэх мэдүүлэг,[12]

 

Шүүгдэгч Д.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би дээрх байдлаар яг өөртөө 3.200.000 төгрөгийг авч хэрэглэсэн юм. Тэгээд ажлаас халагдах үедээ учруулсан хохирлыг барагдуулсан. Манай бусад хүмүүс бүгд барагдуулаад ажлаасаа гарсан юм. М, Б, Б, Д бид нар эхлээд ярилцаж байгаад боломж байгаа юм байна гээд санаачилсан юм. Тэгээд сүүлд нь бид 5 дээр нэмэгдээд А уг асуудалд оролцсон байсан. А Б нар нийлж мөн мөнгө авсан байсан. Миний хувьд 9 өрхийн 9 ширхэг карт ашигласан. 9 картыг 2 удаа өөрийн биеэр очиж Төрийн банкны теллер Эаар идэвхжүүлсэн...” гэх мэдүүлэг,[13]

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэнгээр 2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм. Миний ажиллаж албан тушаал нь хүнс тэжээлийн дутагдалтай буюу нийгмийн доод давхаргын өрхүүдийн судалгааг гарган уг өрхүүдэд нэмэлт хүнс тэжээлийг манай байгууллагатай гэрээтэй байдаг хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан олгодог, мөн шаардлагатай үед хорооны амьжиргаа дэмжих зөвлөлөөр оруулж хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг нэгдсэн санд бүрмөсөн зогсоох, шинэ төрсөн болон нас барсан иргэдийг нэгдсэн санд нэмэлт болон хасалт хийх, мөн 4 сараас дээш хугацаагаар хүнсний эрхийн бичгийн картаа ашиглаагүй тохиолдолд айл өрхүүдийн хүнсний эрхийн бичгийн картанд байгаа мөнгийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний нэгдсэн санд татаж төвлөрүүлдэг гэх мэт ажлуудыг хийдэг.” гэх мэдүүлэг,[14]

 

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 02-р сард Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсээс амьжиргааны доод түвшингийн иргэдэд зориулсан хүнсний нэмэлт хоол тэжээл олгох зориулалттай тендер зарлагдсан бөгөөд манай “Атарбаяр” 8 нэрийн хүнсний дэлгүүр уг тендерт ялсан юм. Тухайн үед М гэгч Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний Хүнс тэжээл хариуцсан мэргэжилтэнгээр ажилладаг байсан бөгөөд хорооны халамжийн үйлчилгээ авдаг өрхийн судалгаа болон тендерт ялсан хүнсний дэлгүүрүүдэд сургалт зохион байгуулдаг, мөн хүнсний дэлгүүрүүдэд давхар хяналт тавьдаг байсан юм. Тэгтэл 2018 оны 4-р сард байх сайн санахгүй байна над руу М утсаар ярьсан ба 3 ширхэг хүнсний эрхийн бичгийн карт байна, та пос машинаараа уншуулаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би бэлэн мөнгө гаргахгүй, танайх татвар луу мэдэгдсэн юм уу гэж асуухад үгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би НӨАТ-н төлөгч, болохгүй гэж хэлсэн юм. Тэгтэл М нь би танайх руу нэг залуу явуулсан байгаа, та уг 3 картыг уншуулаад өгөөч гээд надаас гуйгаад байсан болохоор нь би картыг пос машинаараа уншуулаад 600,000 гаран төгрөг 2 хоногийн дараа өгсөн юм. Тэгтэл 2018 оны 10-р сард байх сайн санахгүй байна намайг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс дуудсан бөгөөд М болон 4 хүнд холбогдох мөнгөний завшиж авсан асуудлаар надаас мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг[15],

 

Гэрч Ц.Гармаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 02-р сард Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсээс амьжиргааны доод түвшингийн иргэдэд зориулсан хүнсний нэмэлт хоол тэжээл өгөх зориулалттай тендер зарлагдсан бөгөөд манай “Хос багана” дэлгүүр уг тендерт ялсан юм. Тэгтэл 2018 оны 3-р сарын сүүлээр Б гэгч нь 4 ширхэг хүнсний эрхийн бичгийн карт авч ирэн манай дэлгүүрийн пос машинаар уншуулан 1,600,000 гаран төгрөг авсан бөгөөд би пос машинаар уншуулсан шимтгэл болох 1%-г нь авсан юм. Тэгээд 2018 оны 4-р сарын 18-ны хавьцаа Б нь дахин ирсэн ба 6 ширхэг хүнсний эрхийн бичгийн карт авч ирэн 2,600,000 төгрөг уншуулан авсан. Тэгтэл 2018 оны 09-р сарын 20-ны өдөр байх сайн санахгүй байна, Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний төв болон мэргэжлийн хяналтын газраас манай дэлгүүр дээр хяналт шалгалт хийсэн бөгөөд тэр үед мөнгө завшсан талаар мэдсэн юм” гэх мэдүүлэг,[16]

 

Гэрч Б.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сард Б гэх залуу нь миний ажиллуулдаг “Талын төгөл” хүнсний дэлгүүрт ирээд би Баянзүрх дүүргийн халамж үйлчилгээний төвөөс явж танай дэлгүүрийн пос машинаар чинь энэ 5 картыг уншуулуудахъя гэж надаас асуусан. Би уг 5 ширхэг картыг нь хараад шууд мэдсэн ба уг картууд нь Халамж үйлчилгээний хэлтсийн хүнсний эрхийн карт байсан юм. Тэгэхээр нь би болох юм уу гэж асуухад Б нь болно ямар ч асуудалгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би картуудыг нь уншуулсан ба өнөөдөр бэлэн мөнгө өгч чадахгүй маргааш дансанд мөнгө орохоор өгье гэж хэлээд маргааш өдөр нь 1 сая гаран төгрөгийг өгсөн. Ийм байдлаар Б нь 4, 5 удаа байх сайн санахгүй байна манай дэлгүүрийн пос машинаар нийт 10,000,000 төгрөг уншуулсан. Тэгээд төд удалгүй 2018 оны 9 дүгээр сарын 10-ны хавьцаа байх сайн санахгүй байна, миний ажиллуулдаг “Талын төгөл” гэх нэртэй дэлгүүрт Г гэж хүн ирээд хяналт шалгалт хийгээд маргааш Баянзүрх дүүрэг дүүргийн халамж үйлчилгээний төвийн хажууд байрлах мэргэжлийн хяналтын газарт дансны хуулга авч ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь яваад очтол надаас мэдүүлэг авсан ба 5 хүний зураг харуулснаа эдгээр хүмүүсийг таних уу гэж асуусан. Тэр хүмүүс дундаас би Б таньсан ба Б танина гэж хэлтэл энэ хүн танай дэлгүүр дээр очиж пос машинаар чинь хүнсний эрхийн картууд уншуулсан уу, Б нь карт уншуулах гэж очихдоо хэнтэй очсон бэ ганцаараа очсон уу гэх зэрэг асуултууд асуусан. Тэгэхээр нь би болсон явдлыг үнэнээр нь хэлсэн.” гэх мэдүүлэг,[17]

 

Гэрч Э.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д гэх залуу нь над руу утсаар яриад танай дэлгүүрийн хаяг хаана байдаг юм бэ, би очиж явна гэж хэлсэн. Тэгээд Д нь ирээд та пос машинаараа энэ хэдэн картыг уншуулаад өгөөч дотроос нь мөнгө авах гэсэн юм гээд 10 гаран цэнхэр өнгөтэй Төрийн банкны картууд гаргаж ирсэн. Тэгэхээр нь би Дээс хамаагүй ингэж уншуулж болох юм уу гэж асуухад Д нь зүгээрээ санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би пос машинаараа бүх картыг нь уншуулсан юм. Тухайн үед би бодохдоо Д гэх залуу нь хороо хариуцсан мэргэжилтэн өөрөө энэ картуудыг хороон дээрээ суугаад иргэдэд тарааж өгдөг болохоор юм бодолгүй пос машинаараа уншуулчихсан.” гэх мэдүүлэг,[18]

 

Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан №01\68 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга П.Хорлоогийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн цахим картыг ашигласан байж болзошгүй асуудалтай холбогдуулан хяналт шалгалтыг би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хийсэн юм. Хяналт шалгалтын үеэр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн цахим картыг ашигласан байж болзошгүй асуудалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 6 албан хаагч, Төрийн банкны 1 теллер, хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй 4 хүнсний дэлгүүрийн эзэн, нийт 11 албан тушаалтнаас холбогдогчийн мэдүүлэг авч, холбогдох банкны хуулга, тус хэлтсийн санхүүгийн болон холбогдох бусад баримтыг хянан шалгасан юм. Уг шалгалтаар тус хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн О.Мягмарсүрэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Н.Б, 5 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Н.Д, 16 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Д.Б, 27 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Б.Д, 21 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Д.Г нар Төрийн банкны Баруун хүрээ салбарын теллер С.Э хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 58 өрхийн цахим картыг идэвхжүүлэн 16,511,900 төгрөгийг тус хэлтэстэй хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй 5 дугаар хорооны “Баяндөхөм ширээт ХХК”-ны “Ширээт” хүнсний дэлгүүрийн эзэн Э.Нарангэрэл, 8 дугаар хорооны “Атар багана” ХХК-ны Атарбаяр хүнсний дэлгүүрийн эзэн Х.Э, 9 дүгээр хорооны “Хос багана” ХХК-ны хүнсний дэлгүүрийг түрээслэгч Ц.Гармаа, 20 дугаар хорооны “Талын төгөл” ХХК-ний “Талын төгөл” хүнсний дэлгүүрийн эзэн Б.Уранчимэг нарын дэлгүүрийн пост машин уншуулан 2018 оны 03, 04 дүгээр сарын хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан 12 удаагийн үйлдлээр бэлнээр болон өөрсдийн данс руу гаргуулан авч хувьдаа ашигласан байсан. ...нэр бүхий холбогдсон 6 ажилтан нарыг ажлаас чөлөөлж, завшсан мөнгийг буцаан төлүүлсэн байсан. Төрийн сангийн 103900685455 дансанд 16.511.900 төгрөгийг төлүүлсэн байсан.” гэх мэдүүлэг,[19]

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хэдэн сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Одоо барагцаалж хэлэхэд 2018 оны 4 дүгээр сард байсан юм. Би тэр үед Төрийн банкны Баянгол дүүргийн Баруун хүрээ тооцооны төвд теллерийн ажилтай байсан. Тэр үед манай найз Г хүнсний талоны карт сэргээлгэх хэрэгтэй байна, энэ хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өөрсдийн биеэр ирж чадахгүй, боломжгүй байгаа юм гэсэн. Тэгэхээр нь өөрөө ирж сэргээлэхгүй бол боломжгүй, ойр хавийнхаа төрийн банкаар сэргээлгэчих гэхэд Г хүмүүс нь өөрсдөө ирэх боломжгүй, бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүс учраас сэргээж өгөхгүй байна, би энэ картуудаа хүмүүсд тарааж өгөхгүй бол болохгүй байна гээд гуйгаад байхаар нь яах аргагүй зөвшөөрсөн юм. Тэгтэл эхлээд Г над дээр 2 удаа ирж хэдэн хэдэн карт сэргээлгэсэн. Би одоо хэдэн карт сэргээлгэсэн гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 10 орчим хүнсний эрхийн карт сэргээлсэн. Тэгээд Г надад хэлэхдээ манай ажлын хүмүүст бас сэргээлгэх картууд байгаа гэж хэлсэн ба над дээр 3-4 хүн Гийн ажлын хүмүүс байна гээд ээлжилж ирээд хүнсний картууд сэргээлгэсэн. Ингээд 50 гаран карт сэргээж өгсөн байсан. Тухайн сэргээсэн картын мөнгөн дүн 16.000.000 орчим төгрөг байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг,[20]

 

Гэрч Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны намар байсан санагдаж байна. Намайг Баянзүрх дүүргийн халамжаас ярьж байна гэхээр нь очиж уулзахад та хүнсний эрхийн карт авдаг уу гэхээр нь авдаггүй гэдгээ хэлэхэд карт авдаггүй гэсэн талаар бөглүүлж аваад үлдсэн. Тэрнээс өөр байдлаар халамж дээр дуудагдаж очиж байгаагүй. Нэг ч удаа тусламж гэж юм өгч байгаагүй. 2004 онд манай нөхөр нас барж халамжаар нэг удаа орж байсан. Түүнээс өөр байдлаар бол халамжид хандаж байгаагүй. Тухайн үед хүү бага настай байсан учраас эцэг нь нас барсан гээд сар бүрийн халамжийн мөнгө олдог боловч хүнс бараа бүтээгдэхүүний тусламж авч байгаагүй. Миний нэр дээр хүнсний эрхийн карт талон байдаг үгүйг ч мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,[21]

 

Гэрч Д.Батмагнай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувьд хүнсний эрхийн карт авах талаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан эсэхээ сайн санахгүй байна. Өмнө нь тусламж авч байсан удаа байхгүй. Би гэр бүлийн хамт 2000 онд Улаанбаатар хотод орж ирсэн ба тэр цагаас хойш дүүрэг болон бусад ямар нэг газраас хүнс, бараа бүтээгдэхүүн тусламжаар авч байсан удаа байхгүй. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 2-1834а тоотод амьдардаг байхад хорооноос манай гэрээр орж судалгаа бол нэлээн олон удаа авч байсан. Тухайн судалгаагаар хорооноос манай гэр бүлийн байдлыг тодорхойлсон байх” гэх мэдүүлэг,[22]

 

Гэрч Э.Хэрлэнчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн биеэр тухайн газруудад өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй. Би 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авто ослын аваарт ороод нуруугаа хугалаад 3 сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд эмнэлгээс гараад групп тогтоолгох боломжтой эсэхийг судлаад хорооны халамжийн ажилтан нартай уулзахад тухайн үед ажиллаж байсан Мийгаа гэдэг эгч намайг хүнснийхээ талоныг авч байгаа юу, авсан уу гэхээр нь тэр үед юу байдгийг нь мэдэхгүй асуухад гурил будаа, сахар өгдөг юм гэж хэлсэн. Тэр үедээ авч үзээгүй учраас аваагүй, мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр асуудлаа мартчихсан байтал 2018 оны өдийд санагдаж байна. Төрийн банкнаас нэг ажилтан холбогдож утсаар яриад Монтелийн төв салбар дээр ирээд уулзаарай гэсэн. Үүний дагуу Төрийн банкин дээр очиход нэг эрэгтэй ажилтан хүлээж аваад хүнсний эрхийн карт авч байсан уу, авч үзсэн үү гэхэд авч байгаагүй гэдгээ бичээд өгчих гэхээр нь хэлснээр нь бичиж өгсөн юм. Тэгээд хорооны Мийгаа гэдэг эгчээс асуухад би мэдэхгүй байна, дүүргийн халамж дээр оч гэхээр нь очиж асуухад ажилчид нар нь намайг загнаад явуулж байсан. Тухайн үед намайг хэл амаар доромжилж байсан учраас дахин очоогүй” гэх мэдүүлэг,[23]

 

Гэрч Д.Чойжилсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ер нь бол хүнсний эрхийн талон карт надад байдаг гэдгийг мэддэггүй байсан. 2018 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч гэх хүн над руу утсаар яриад танайх хүнсний эрхийн талонд хамрагддаг юм байна, хүнсний талонаа авсан уу гэхээр нь юун эрх байдаг юм, тийм зүйл байдаг гэдгийг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд түүний дараа буюу 2018 оны хавар Төрийн банкнаас байна гэж бас нэг хүн холбогдоод таны хүнсний эрхийн картыг өөр хүн авсан юм шиг байна, гарын үсгийг чинь өөр хүн зурсан байж магадгүй юм байна гэхээр нь төв Төрийн банкин дээр нь очиж уулзахад нэг залуу хүлээж аваад надаар хүнсний талонд хамрагддаг нь үнэн хүнсний эрхийн мөнгийг нөхөж олгож өгнө үү гэсэн хүсэлт өргөдөл бичүүлж аваад явсан. Тэгээд шийдчихээд эргээд танд утсаар хариу хэлнэ гэсэн боловч таг болсон” гэх мэдүүлэг,[24]

 

Гэрч Ш.Авид мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 онд санагдаж байна, нарийн он сар өдрийг нь мартчихсан байна. Тэр үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооноос хүмүүс ирээд манай гэр бүлийн байдлыг судлаад амьжиргааны түвшнийг тогтооно гээд холбогдох хувийн мэдээлэл аваад явж байсан. Түүнээс яг Халамжийн хэлтэс болон Халамжийн ерөнхий газарт нь хандаж тусламж хүсэж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг,[25]

 

Гэрч П.Чадраабал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Халамжийн ерөнхий газарт болон Баянзүрх дүүргийн халамжийн хэлтэст хүнсний эрхийн карт олгож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг,[26]

 

Гэрч Б.Гомбо-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өргөдөл хүсэлт гаргаж байсан удаа надад байхгүй. Харин хорооны ажилтан нарын нэгэнд нь хүнсний карт олгодог гэнэ тэр тусламжиндаа оруулж өгч болохгүй юу гэж 2018 оны өвөл хэлж байсан юм. Яг одоо хэн гэдэг ажилтанд хэлж байснаа хүртэл мартчихсан байна. Тэр үед ямар ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бэ гэж асуугаад өнгөрч байсан. Тэр өдрөөс 1, 2 хоногийн дараа манай эхнэр Энхтуул руу Гомбо-Очиртой ярих гэсэн юм гээд хүнсний эрхийн талон урьд нь авч байсан уу хэдэн хүүхэдтэй юу албан ёсны хаяг чинь хаана вэ гэж асуугаад өнгөрч байсан гэсэн” гэх мэдүүлэг,[27]

 

Гэрч Э.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх хамгийн анх 2016 онд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооноос халамжийн хэлтэст тус хүнсний эрхийн картыг Азжаргал гээд эгчийнхээ нэрээр авдаг байсан. Тэгээд 2017 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 43-6а тоотод очиж амьдрах болсон ба тэр үеэс эхлэн миний нэр дээр хүнсний эрхийн карт 3 билүү 4 сарын хугацаатай өгч байснаа сүүлдээ больсон. Яагаад больсон гэдгийг асуухаар хасагдсан гэхээр нь үнэхээр хасагдсан гэж бодоод өнгөрсөн юм” гэх мэдүүлэг,[28]

 

Гэрч М.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би бол ямар нэг хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй. Харин манай эхнэр Амаржаргал нь нэг удаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороон дээр очихдоо манайх хүнсний эрхийн халамжинд орж болохгүй юу гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлээд явуулсан байсан. Яагаад тэгж асуух болсон гэхээр манай арын айл Даваагийнх хүнсний эрхийн картанд хамрагддаг гэсэн. Мөн адил 5 хүүхэдтэй учраас авдаг гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,[29]

 

Гэрч Б.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Яг хүсэлт гаргаж байгаагүй ч хороогоор ажилтай үедээ хааяа нэг манайд хүнсний карт олгож өгөх боломж байдаггүй юм уу гэж ганц нэг удаа хэлж байсан” гэх мэдүүлэг,[30]

 

Гэрч Л.Мядаг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Одоогоос 2 билүү 3 жилийн өмнө санагдаж байна, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороон дээр очиж хүнсний эрхийн карт авах талаар очиж уулзаж байсан. Тэр үед нэг эмэгтэй ажилтан картаа ирж ав гэж ярьсан боловч очиж авах гэтэл чи нас залуу байна хамрагдах боломжгүй хасчихсан гэж хэлсэн. Тэгээд хамрагдах хүсэлтэй байгаа бол өргөдөл хүсэлт бичиж өг гэхээр нь бичиж өгөөд орхиж байсан” гэх мэдүүлэг,[31]

 

Гэрч С.Хосцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хэсгийн ахлагч гээд нэг эмэгтэй танайх хүнсний эрхийн карт авах халамжид оруулж өгч болох юм байна бичиг баримтаа канондаж өгөөрэй гэхээр нь тухайн үед хүүхдүүдийн болон өөрийнхөө бичиг баримтыг хуулбарлаж өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг,[32]

 

Гэрч Д.Намнансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие өөрийн 80 настай эхийг харж асардаг юм. Ингээд хүнсний эрхийн картанд хамрагдах хүсэлтээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд өгч байсан юм. Миний хүсэлт гаргасан үе 2018 оны 6 сард байсан санагдаж байна” гэх мэдүүлэг,[33]

 

Гэрч Л.Чимэдлхам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ер нь бол халамжид бүртгэгдээд картыг нь авчих юмсан гэж боддог байсан.” гэх мэдүүлэг,[34]

 

Гэрч Б.Эрдэнэхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналт мониторингийн газарт мэргэжилтнээр ажилладаг ба 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт, мониторингийн газрын дарга Ч.Ганболдоор ахлуулан тус газрын санхүүгийн улсын ахлах байцаагч Я.Болд, мэргэжилтэн Ц.Нарандэлгэр, Н.Баттөгс, С.Энхжаргал, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга У.Сосорбурам, мэргэжилтэн Ц.Дүгэрмаа, Л.Мөнхбаяр нарын хамт Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст "Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын хэрэгжилт, 2017 оны өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж буй өрх, иргэдийн хувийн хэрэг, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй иргэдэд бодитой хүрч буй эсэхэд хяналт шалгалт хийж ажилласан. Шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй иргэдээс утсаар болон хаягаар очиж үйлчилгээ авдаг эсэхийг тодруулахад нийт 65 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг огт авдаггүй зөрчил илэрсэн ба дээрх иргэдийн дансанд 24,208,000 төгрөгийн орлого орж, 19,983,100 төгрөгийн зарлага гарсан нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн холбогдох ажилтнууд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн цахим картыг ашигласан байж болзошгүй гэж дүгнэсэн. Ингээд уг асуудлыг шалгахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Б.Д, 4 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Н.Д, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн О.М, Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Н.Б, 21 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Д.Г, 16 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Д.Б нар нь хүнсний эрхийн цахим картыг идэвхжүүлж, картан дахь мөнгийг авсан байсан ба дээрх ажилтнууд уг мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шалгалтын явцад нийт 65 өрхөөс 8 өрх нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг өөрийн биеэр авдаг, 67 өрх нь уг үйлчилгээг огт авдаггүй болох нь тогтоогдсон. Мөн шалгалтын явцад Төрийн банк нь хүнсний эрхийн бичгийн цахим картыг тараалгүйгээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр тараалгасан нь "Хүнсний эрхийн бичиг олгох журам"-ын 3.6-д "Өрхийн гишүүн иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн ... цахим эрхийн бичгийг банкнаас өөрийн биеэр ирж авна" гэсэн заалтыг зөрчсөн ба Төрийн банкны ажилтнууд хүнсний эрхийн бичгийн цахим картыг иргэнд бичиг баримтыг үндэслэж идэвхжүүлээгүй байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хувьд хүлээн авсан картаа хороодоор дамжуулан тараалгахдаа жагсаалт үйлдэж иргэдэд тарааж, картын үлдэгдэлгүйг хороо хариуцсан мэргэжилтэнтэй тооцоо нийлээгүй байсан. Мөн хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүд нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авагч иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаж хүнсний, бүтээгдэхүүнийг олгоогүйгээс хамааралгүй иргэд авах нөхцөлийг бүрдүүлсэн нь "Хүнсний эрхийн бичиг олгох журам"-ын 6.8-д “Нэрсийн жагсаалтад бүртгэлтэй өрхийн гишүүн иргэний баримт        хүнсний эрхийн бичгээр үйлчилнэ" гэснийг тус тус зөрчсөн байсан” гэх мэдүүлэг,[35]

 

Иргэний хариуцагч А.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах” гуравласан гэрээний 3-4-т “Банк тухайн өрхийн гишүүн иргэнийг төлөөлж авах гишүүний бичиг баримтыг үндэслэн хүнсний цахим эрхийн бичгийг олгоно. Хүнсний эрхийн бичгээр өөрийн биеэр ирж авч чадахгүй болон төлөөлөн авах насанд хүрсэн гишүүнгүй болсон тохиолдолд журмын 3.9-т заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.” Мөн 3.5-д “Банк нь хүнсний цахим карт бичгийг хурдан шуурхай найдвартай эзэнд олгоно” гэх заалтыг ноцтой зөрчиж ажилтан Э нь нийгмийн халамжийн ажилтанд дур мэдэн 3699 ширхэг хүнс тэжээлийн картыг олгосон нь Төрийн банкны дотоод хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгагч Наранжаргалын хяналтын шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний ажилтан Мд Төрийн банкны Баянзүрх дүүрэг дэх салбарын мэргэшсэн теллер Батжаргалтай хамтран дээрх картуудыг хүлээлгэн өгсөн гэсэн.” гэх мэдүүлэг,[36]

 

Хүнсний эрхийн бичиг олгох журам,[37]

Хүнсний цахим эрхийн бичиг олгох гэрээ хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ[38],

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний олголтод хийсэн хяналт шалгалтын тэмдэглэл,[39]

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдах ёстой байсан 57 өрхийн судалгаа,[40]

Төрийн банкны 2019.12.09 өдрийн 12/6946, 2020.02.13 өдрийн 26/1045 дугаартай албан бичиг,[41]

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, насны хишгийн мөнгийг иргэдэд олгох үйлчилгээний тухай гэрээ,[42]

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 2020.02.05-ны өдрийн 1/105 дугаартай албан бичиг,[43]

Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын тушаал,[44]

Үр дүнгийн гэрээ[45],

Ажлаас чөлөөлөх тухай Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын тушаал,[46]

Ажлын байрны тодорхойлолт[47],

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдах байсан иргэдийн мэдээлэл[48],

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын мэдэгдэл,[49]

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,[50]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[51],

Иргэний үнэмлэхийн лавлагаа[52] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[53] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

О.М нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэнгээр,  Н.Б тус хэлтэст Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнгээр, Б.Д тус дүүргийн 27 дугаар хороо хариуцсан мэргэжилтэнгээр, Н.Д тус дүүргийн 4 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэнгээр, Д.Г тус дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн, Д.Б тус дүүргийн 16 дугаар хороо хариуцсан мэргэжилтэнгээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн 2018 оны 3, 4 дүгээр саруудад “Хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдийн биеэр бичиг баримтаа аваад ирэх боломжгүй хүмүүст картыг нь тарааж өгөхгүй бол болохгүй байна” хэмээн Төрийн банкны “Баруун хүрээ” салбарын теллер С.Э дамжуулан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 57 өрхийн цахим картыг идэвхжүүлж, улмаар хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээтэй нэр бүхий дэлгүүрүүдээс албан тушаалын байдлаа ашиглан нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 16,615,930 төгрөг гаргуулан авах боломжийг бий болгож, хувьдаа завшсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2010 он

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.10.06 1290 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Б.А, О.М, Н.Б, Д.Б, Д.Г, Н.Д 17.4.2.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.12.25 22 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.А, Д.Б, Н.Б, Д.Г, Н.Д, О.М нар 17.4.2.1.