Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-08-25
Дугаар 1547
Хэргийн индекс 105/2019/1532/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мөнхдөлийн Түмэннаст
Шүүгдэгч М.Д
Зүйл хэсэг 11.7.2.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
12.1.4. - Хүчиндэх
10.1.2.8. - 10.1.2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
Улсын яллагч Б.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Дийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан”, “бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн”, “хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 17 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг буюу хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн  нийт биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дийн цагдан хоригдсон 513 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Даас 3,548,886 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А олгосугай.

 

7. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн ханцуйтай ягаан цамц, цэнхэр өнгийн хүрэм,  цэнхэр өнгийн ноосон цамц,  шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн хос гутал, хар өнгийн өмд, хар өнгийн футболк, М.Дын өмсөж явсан хар өнгийн хүрэм, цагаан  футболк,  хар өнгийн өмд, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн өмд, ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн  цамц, бор өнгийн хос гутал, хар өнгийн оймс 2 ширхэг, цагаан өнгийн оймс 2 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор  устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгын газарт даалгаж, ДВД- 1 ширхэгийг хэрэг хавсаргасугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд болох .....нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ

 

     ШҮҮГЧИД                                  Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                 Т.ШИНЭБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!