Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-10-05
Дугаар 1069
Хэргийн индекс 188/2020/1043/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэн-Өлзийгийн Алтантуяа
Шүүгдэгч М.Н, Т.Б
Зүйл хэсэг 17.1.2.2. - Хулгайлах
Улсын яллагч О.Пүрэвсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Т.Бт холбогдох 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Тын Б, шүүгдэгч И овогт Мгийн Н нарыг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус бүрийг гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Нийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, М.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ч.Нид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн үнэ 15.650.000 (арван таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.Баас 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч М.Нээс 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Тус хэрэгт 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг хөрөнгийн Т.Бт оногдох хэсгээс түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнийн дүнгийн төлбөрийн зохих хувийг буюу энэ тогтоолын 6 дахь заалтад заасан төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар болон улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Б, М.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.