Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-12-25
Дугаар 07
Хэргийн индекс 108/2020/0101/Э
Шүүх Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Хасбаатарын Ганболд
Шүүгдэгч Ч.Г
Зүйл хэсэг 215.1. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
11.4.2.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
Улсын яллагч С.Цэрэндалай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Наньдбаян овогт Ч.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Наньдбаян овогт Ч.Гт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Наньдбаян овогт Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000  төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Наньдбаян овогт Ч.Гийн  2020 оны 06 дугаар сарын 02-ноос 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөс хасаж эдлэх ялыг 5,850,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт нь оногдуулсан 5850000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-1 ширхэгийг хэрэгт хадгалуулсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.