Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2021-02-23 |
Дугаар | 33 |
Хэргийн индекс | 108/2020/0141/Э |
Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Шүүгдэгч | З.Г |
Зүйл хэсэг | 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 11.7.2.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 12.1.4. - Хүчиндэх |
Улсын яллагч | С.Цэрэндалай |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн З.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцон 60 /жар/ хоногийн хорих ялаар дүйцүүлэн тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн З.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 /жар/ хоногийн дүйцүүлсэн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 /арван гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Гын цагдан хоригдсон 193 /нэг зуун ерэн гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Год оногдуулсан 13 /арван гурав/ жил 8 /найм/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болох бага насны хохирогч Г.Х, Г.Г нарт асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ Э.ЭНХЖАРГАЛ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2020.08.10 | 141 | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Хасбаатарын Ганболд | Ч.Э, Г.Г | 11.6.1. |
2021.02.23 | 33 | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Хасбаатарын Ганболд | З.Г | 11.6.2., 11.7.2.1., 12.1.4. |