Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-03-05
Дугаар 54
Хэргийн индекс 160/2021/0030/Э
Шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Раднаасамбуугийн Алтанцэцэг
Шүүгдэгч БД
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч С.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Бын Д хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /сарын/ хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дээс 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 2 дугаар 48 айлын орон сууцны 03-26 тоотод оршин суух А овогт Рийн С /РД:.../-д, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохионы 04-02 тоотод оршин суух Д овогт Бын Б /РД:.../-д тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Б.Д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Дийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Г, Э.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.