Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2021-06-07 |
Дугаар | 107 |
Хэргийн индекс | 160/2020/0283/э |
Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Шүүгдэгч | СБ СМ ГБ ДЭ |
Зүйл хэсэг | 17.2.1. - Дээрэмдэх 27.10.4.1. - Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих |
Улсын яллагч | С.Б |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт Бийн Брыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Сын Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овогт Дын Эыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л овогт Сгийн Мийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Брыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Брыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Мийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Брт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Брт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Брт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Мэс, шүүгдэгч Д.Эы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Эаас тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн нэхэмжлэлээс 18.061.150 /арван найман сая жаран нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн нэхэмжлэлээс 14.773.200 /арван дөрвөн сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бийн нэхэмжлэлээс 4.948.820 /дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Брын цагдан хоригдсон 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 10. Шүүгдэгч Б.Бр, С.Б, Д.Э, С.Мнар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б, Д.Э, С.Мнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Бр, С.Б, Д.Э, С.Мнарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Брт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б, Д.Э, С.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй. 12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2021.03.02 | 8 | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | Ванд-Очир Цэцэнбилэг | Б.Б | 27.10.4.1. |