Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-06-17
Дугаар 118
Хэргийн индекс 160/2020/0090/э
Шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбасүрэнгийн Отгонцэцэг
Шүүгдэгч ББ нар
Зүйл хэсэг 22.1.1. - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч С.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Т овогт Б Быг нийтийн албан тушаалтан албан тушаалын

байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуУ Байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дайртан овогт Хүрэлчулууны А, Боржигон овогт У Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б.Бод оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.А, У.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Агээс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч У.Б 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.Түвшинбаярт буцаан олгосугай.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186

дугаар  зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримт бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,

1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100.000 төгрөгийг шүүгдэгч Х.А, У.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.  

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн

өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.07.27 37 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ванд-Очир Цэцэнбилэг Б.Б 22.1.1.