Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-05-25
Дугаар 91
Хэргийн индекс 160/2021/0094/э
Шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбасүрэнгийн Отгонцэцэг
Шүүгдэгч ХС
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч Б.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р овогт Хн Сг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.1 метр куб хэмжээтэй, 5 метр урттай 62 ширхэг 186.000 төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг буюу 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, 9.000 /ёсөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхэгийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох  6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, 25-58 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашиныг эзэмшигч Б.Бт буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг, 9.000 /ёсөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, байгаль орчин, уур амьсгалын санд хохирол нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  6.184.359 /зургаан сая нэг зуун наян дөрөв мянга гурван зуун тавин ёс/ төгрөгний үлдэгдэл 2.877.359 /хоёр сая найман зуун далан долоо мянга гурван зуун тавин ёс/ төгрөгийг шүүгдэгч Х.Сгаас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
  8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.