Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2021-05-02
Дугаар 99
Хэргийн индекс 160/2021/0101/э
Шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбасүрэнгийн Отгонцэцэг
Шүүгдэгч НО
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч Б.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Жы Оыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.050.000/ дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Оаас гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 642.195 / зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж үлдэгдэл 3.407.805/ гурван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 117.000/нэг зуун арван долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгож, 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Цагаан уран хийц”ХХК буюу иргэний нэхэмжлэгч  П.Т буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 112.000/ нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө 1/нэг/ ширхэгийг хурааж улсын орлого болгосугай.  
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
  8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.