Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-05-17
Дугаар 23
Хэргийн индекс 170/2017/0029/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа
Шүүгдэгч Г.Лхагвасүрэн
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Лхагвасүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан 01/нэг/ жил 01/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвасүрэнд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай. 7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй. 8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 88-26 ЗАА дугаартай Бонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88-26 ЗАА дугаартай тээврийн хэрэгслийн 1215667 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, Г.Лхагвасүрэнгийн “В,C” ангиллын 649970 дугаартай жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 10. Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 11. Шүүгдэгчид 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 12. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.