Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-11-09
Дугаар 62
Хэргийн индекс 170/2017/0060/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа
Шүүгдэгч М.Дүгэржав
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Төрболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбаярын Дүгэржавыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дүгэржавын эд хөрөнгөнөөс хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дүгэржавт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дүгэржавт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд М.Дүгэржавт хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгч М.Дүгэржавт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 150000 төгрөгний үнэ бүхий хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 80 литрийн багтаамжтай хөлдөөгч 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.