Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-11-17
Дугаар 65
Хэргийн индекс 170/2017/0064/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригоогийн Нандинцэцэг
Шүүгдэгч Б.доржсүрэн
Зүйл хэсэг 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Д.Пүрэвдагва
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Тажууд овогт Баасанжавын Доржсүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч Б.Доржсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор өнгийн дотуур өмд, цоохор өнгийн ханцуйгүй цамц, ягаан өнгийн бариултай хугарсан хутгыг устгаж, хар өнгийн хутганы хуйвыг шүүгдэгчид буцаан олгосугай. 6. Шүүгдэгчийн эд зүйлээс цагаан өнгийн Samsung galaxy Tab-2 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.