Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-11-22
Дугаар 70
Хэргийн индекс 170/2017/0068/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригоогийн Нандинцэцэг
Шүүгдэгч Э.Даваадорж
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч Д.Пүрэвдагва
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Отгот овогт Эрдэнэцэцэгийн Даваадоржийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Даваадоржийг 2/хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Даваадоржид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Даваадоржийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 5. Шүүгдэгч Э.Даваадоржид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Даваадоржоос 2450000 төгрөг гаргуулж хохирогч И.Отгонбатад 1800000 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Б.Оюунцэцэгт 650000 төгрөгийг тус тус олгож, хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд барагдуулахыг шүүгдэгчид үүрэг болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөлжилж оёсон ширээстэй хөх өнгийн хүрмийг /куртик/ шүүгдэгч Э.Даваадоржид буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Samsung galaxy S2 маркийн гар утсыг худалдан борлуулж хохиролд тооцон төлүүлэхийг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг гар утсыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 8. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.