Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-11-23
Дугаар 71
Хэргийн индекс 170/2017/0069/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригоогийн Нандинцэцэг
Шүүгдэгч М.Мягмардорж
Зүйл хэсэг 12.1.2.1. - Хүчиндэх
Улсын яллагч Б.Төрболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Ялгасан овогт Мөнхмөрөнгийн Мягмардоржийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Мягмардоржийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмардоржид оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч М.Мягмардоржид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан, цагаан судалтай хөнжлийн даавуу-1, бүдэг ногоон өнгөтэй, бамбаруушны дүрстэй хөнжлийн даавуу-1, орны даавуу-1, хөх саарал өнгийн тааран материалтай эмэгтэй богино өмд-1, саарал өнгийн эмэгтэй хүний дотоож-1, ягаан өнгийн эмэгтэй дотоож-1, хөх цэнхэр өнгийн эрэгтэй дотоож-1, насанд хүрээгүй хохирогч П.Наранзул, яллагдагч М.Мягмардорж нараас авсан цусны дээж тус тус 2, нийт 11 эд зүйлсийг устгасугай. 6. Шүүгдэгчийн өмчлөлийн Samsung note-2 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 он 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.02.09 01 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Жигдэнгийн Батттогтох М.М 12.1.2.1.