Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-12-07
Дугаар 79
Хэргийн индекс 170/2017/0079/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Ням
Шүүгдэгч Ц.Анхбаяр
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Мандар овогт Цэнгэлийн Анхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Ц.Анхбаяр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч Ц.Анхбаярт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Ц.Анхбаяр нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Ч.Гантулгын нэхэмжлэлээс 100000/нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 400000/дөрвөн зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 7. Шүүгдэгч Ц.Анхбаярын эд хөрөнгө болох 250000 төгрөгний үнэлгээ бүхий Sharp маркийн телевизорыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/44 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.