Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2022-12-13
Дугаар 81
Хэргийн индекс 170/2017/0080/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Ням
Шүүгдэгч Р.Баянмөнх нар
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Алаг адуут овогт Рэнцэндоржийн Баянмөнх, Өндөрүүд овогт Чойжилын Өсөхбаяр нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баянмөнх, Ч.Өсөхбаяр нарыг тус тус 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Р.Баянмөнх, Ч.Өсөхбаяр нар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч Р.Баянмөнх, Ч.Өсөхбаяр нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Р.Баянмөнх, Ч.Өсөхбаяр нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлүүлэх хохиролгүй, тэдний иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Р.Баянмөнхийн эд хөрөнгө болох 18000000 төгрөгний үнэлгээ бүхий Ланд круйзер маркийн авто машин, шүүгдэгч Ч.Өсөхбаярын эд хөрөнгө болох 5000000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёото Ист маркийн авто машиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/40, 5/41 дугаартай тогтоолуудыг торгох ял биелэгдэж дуустал хэвээр үлдээсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.