Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2022-12-14
Дугаар 83
Хэргийн индекс 170/2017/0085/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Ням
Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Адуучин овогт Шагдарын Эрхэмбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Ш.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, түүнд 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 3. Шүүгдэгч Ш.Эрхэмбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ш.Эрхэмбаярын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 110-130см урттайгаар хөрөөдсөн 2.37 м3 хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө/цахилгаан гэх/-г тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 5. Ш.Эрхэмбаяр тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Ш.Эрхэмбаярын эд хөрөнгө болох 4 тооны эр хонийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/46 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/28 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 110-130см урттайгаар хөрөөдсөн 2.37 м3 хэмжээтэй шинэс модны битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.