Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2022-12-20
Дугаар 87
Хэргийн индекс 170/2017/0084/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа
Шүүгдэгч Т.Нямцэрэн
Зүйл хэсэг 17.1.2.2. - Хулгайлах
Улсын яллагч Б.Одонтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Түвдэндоржийн Нямцэрэнг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч Т.Өлзийбаярын дэлгүүрээс бэлэн мөнгө болон хүнсний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Алаг адуу овогт Түвдэндоржийн Нямцэрэнг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямцэрэнд оногдуулсан 01/нэг жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Т.Нямцэрэнд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл үстэй хар өнгийн гутал 1 ширхэг, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” гэсэн нэртэй тамхи / хайрцаг дотроо 10 ширхэг/,“Mildseven” гэсэн нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Нямцэрэнд буцаан олгосугай. 6. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 380000 төгрөгний үнэ бүхий Iphone 5s маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй бологосугай. 7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.