Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-12-21
Дугаар 88
Хэргийн индекс 170/2017/0087/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригоогийн Нандинцэцэг
Шүүгдэгч м.Энхтайван
Зүйл хэсэг 22.4.2. - Хахууль авах
Улсын яллагч Д.Шинэбал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Шарнууд овогт Мягмаржавын Энхтайваныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайваныг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5405/таван мянга дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5405000/таван сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Энхтайванд оногдуулсан 5405 /таван мянга дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5405000 /таван сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч М.Энхтайван торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч М.Энхтайванд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт хураагдаж ирсэн гэрч Э.Түвшингийн гар утсанд үзлэг хийж, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээсүгэй. 7. Шүүгдэгч М.Энхтайван нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.