Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-12-05
Дугаар 102
Хэргийн индекс 107/2017/0103/Э
Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Б-ын У-ийг
Зүйл хэсэг 17.5.1. - Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Б-ын У-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Б-ын У-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Торгох ялыг 2018 оны  7 дугаар сарын 01-ны дотор 150 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарыг 30-ны дотор 150 000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 1-ны дотор 150 000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4.  Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Дэжидмаад утсыг буцаан олгож гэмт хэргийн хохирол арилсныг дурдсугай.
  7.  Б.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.