Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-03-03
Дугаар 22
Хэргийн индекс 107/2017/0025/Э
Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Х-ийн Ч-ыг
Зүйл хэсэг 097.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- Б овгийн Х-ийн Ч-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар  Хиад Боржигон овгийн Хишигдоржийн Ч-ыг нэг /1/ жил зургаан /6/ сарын  хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Ч-од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Ч-ын цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Хохирогч Д.Н-т нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7.  Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  23 см урттай, хүрэн өнгийн модон иштэй, ишин дээрээ Нержавеюшей стали” гэсэн бичиглэлтэй хутгыг  устгасугай.
  8. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдсан хувийн бичиг баримтгүй байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирүүлээгүй зэргийг  мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Х.Ч-од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ОЮУНБАТ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.