Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-03-03
Дугаар 25
Хэргийн индекс 107/2017/0016/Э
Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Б-н О-ийг
Зүйл хэсэг 096.2.4 - бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдэх
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Бодонгууд овгийн Б-н О-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар    Бодонгууд овгийн Б-н Октябрийг  найман /8/  жил дөрвөн /4/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.О-т энэ тогтоолоор оногдуулсан 8 жил 4 сарын хорих ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг /1/ жил долоон /7/ сар гурав /3/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт есөн /9/ жил арван нэгэн /11/ сар гурав /3/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь  хэсэгт  зааснаар Б.О-т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Октябрийн  цагдан хоригдсон нэг зуун ес /109/ хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О- нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд есөн зуун мянган /900 000/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй Б.О-т холбогдох хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.О-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ

                               ШҮҮГЧИД                                                      Б.БАЙГАЛМАА

                                                                                                       А.БЯМБАЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.