Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-12-22
Дугаар 113
Хэргийн индекс 107/2017/0115/Э
Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баасанжавын Байгалмаа
Шүүгдэгч Д.Ц
Зүйл хэсэг 11.4.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Авирмэдийн Амгаланжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Авирмэдийн Амгаланжаргалыг 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 6 сарын 30-ны дотор 200.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний дотор 250.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн биелүүлэхийг ялтан А.Амгаланжаргалд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан А.Амгаланжаргалд мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.А-нь хохирогч С.Д-ийн эмчилгээний зардалд нийт 100.000 /нэг зуун мянган/ төгрөг төлснийг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,  тогтоол хүчин төгөлдөр болтол А.Амгаланжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. А.Амгаланжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.