Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-01-20 |
Дугаар | 37 |
Хэргийн индекс | 108/2016/0003/Э |
Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Шүүгдэгч | Г.Т |
Зүйл хэсэг | 126.3. - Хүчиндэх |
Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ч овогт Г.Т-г бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхээр завдсан, согтууруулах ундааны зүйл уулган согтоож, бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болсныг далимдуулан хүч хэрэглэж хүчиндсэн үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж Г.Т-н биечлэн эдлэх хорих ялыг 18 жилийн хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Т-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-н 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 192 хоног, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоног нийт 218 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн Х.Аксент маркийн 13-43 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, АЯ№0153149 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, ТА№0327724 дугаартай Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, Х.Соната II маркийн 21-47 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, №00885594 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Х.Аксент маркийн 13-43 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, АЯ№0153149, ТА№0327724 дугаартай тус тус гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.У-д, Х.Соната II маркийн 21-47 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, №00885594 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Д.Ц нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Аксент маркийн 13-43 УНИ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн үнэ 1,500,000 төгрөг, Х.Соната II маркийн 21-47 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ 1,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Т-с гаргуулан нийт 2,500,000 төгрөгийг улсын орлого болгосугай. 7. Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ ШҮҮГЧИД Д.БАВУУ Ц.ЦЭЛМЭГ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2016.09.08 | 576 | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх | Мөнхөөгийн Пүрэвсүрэн | Г.Тулга | 126.3. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2016.10.26 | 282 | Улсын дээд шүүх | Дамдины Эрдэнэбалсүрэн | Г.Тулга | 126.3. |