Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-08-11
Дугаар 82
Хэргийн индекс 106/2016/0000/э
Шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр
Шүүгдэгч Э.Бат-эрдэнэ
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч л.Соёмбо
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн прокуророос Э.Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Чулуунцэцэг, С.Мөнхбат, П.Алтанхуяг нарын эд зүйлийг хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар  Э.Бат-Эрдэний урд цагдан хоригдсон 114 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс 1.377.340 төгрөгийг гаргуулан хохирогч  Н.Уянгад 259.340 төгрөг, Ш.Ариунаад 428.000 төгрөг, Ж.Дорждагвад 160.000 төгрөг, Х.Үдэнборд 50.000 төгрөг, Х.Янжиндуламд 150.000 төгрөг, С.Батмөнхөд, 120.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгт 50.000 төгрөг, С.Мөнхбатад 80.000 төгрөг, П.Алтанхуягт 80.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Хэрэгт битүүмжилсэн  Төв аймгийн  Баянчандмань сумын 1 дүгээр  багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1426000332 дугаартай гэр бүлийн  хэрэгцээний зориулалтын газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                      Ч.ОТГОНБАЯР

 

     

                                                                 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.06.13 8 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу О.Шинэбаяр О.Бямба-Очир Ж.Заяабаатар 147.2.
2016.06.14 9 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Отгонбаяр С.Ариунжаргал 181.2.1
2016.06.21 09 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хашхүүгийн Одбаяр Г.Мөнхбат 096.2.1, 096.2.9
2016.07.01 47 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Отгонбаяр А.Цогтбаатар нар 091.1., 091.2.3, 091.2.4, 091.2.5, 091.2.10, 091.2.11, 091.2.15
2016.07.27 63 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Д.Октябрь 153.1.
2016.08.03 76 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Б.Оюунжаргал 117.1.
2016.08.11 82 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Э.Бат-эрдэнэ 145.2.
2016.09.28 123 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Жавхланбаяр 181.2.1
2016.09.30 125 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Мөнхбаясах 153.1.
2016.10.05 131 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Д.Цэвэгмэд 230.2.
2016.10.17 59А Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Л.Амаржаргал Э.Мөнх-Эрдэнэ А.Баатар 147.2.
2016.11.02 159 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Б.Шинэбаяр 096.1.
2016.11.07 165 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Т.Төрболд 126.2.4.
2016.12.16 198 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Д.Нямрагчаа 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.04.03 77 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Д.Нямрагчаа 181.3.