Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-05-05
Дугаар 37
Хэргийн индекс 129/2016/0143/Э
Шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Вандан-Очирын Цэцэнбилэг
Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун
Зүйл хэсэг 122.1. - Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
Улсын яллагч Н.Цогтбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Батнасангийн Эрдэнэчулууныг  арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулууныг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулуунд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчулууны цагдан хоригдсон 93 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Эрдэнэчулууны хуваарьт хөрөнгөнөөс 1.583.200 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Аззаяа, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Одгэрэл нарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.  Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.