Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-06-13
Дугаар 18
Хэргийн индекс 105/2016/0544/э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр
Шүүгдэгч Г,Лхагвасүрэн
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Э.Гэрэлмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэг, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Газарчин овогт Гүрсэдийн Лхагвадоржид Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.2, 96.2.4, 96.2.6 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Лхагвадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн   хуулийн  ерөнхий   ангийн  52  дугаар  зүйлийн  52.6  дах  хэсэгт

 

зааснаар, ялтан Г.Лхагвадоржид оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих

ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Лхагвадоржийн  цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61 см урттай 1 ширхэг трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Г.Лхагвадоржоос 713.187 /долоон зуун арван гурван мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Алтанцэцэгт /Регистрийн дугаар: ЦВ78033069/ олгосугай.

 

9. Хохирогч Ш.Алтанцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Ялтан Г.Лхагвадоржид урьд  нь  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         

          13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                        

                                                 ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.