Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-08-05
Дугаар 84
Хэргийн индекс 105/2016/0069/э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр
Шүүгдэгч С.Сайнбуян нар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Э.Гэрэлмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах  хэсэг, 294,  295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг

 

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбуян, Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбаяр, Хошууд овогт Ядамцэрэнгийн Гансүх, Урианхан овогт Нацагдоржийн Бөхбэлэг, Боржигон овогт Нармандахын Наранбулаг нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баяд овогт Бямбацогтын Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дах хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дах хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Баяраад сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарын тус бүр сэжигтнээр 3 хоног баривчлагдсан хугацааг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

          6.   Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  49  дүгээр  зүйлийн  49.2  дах  хэсэгт

зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Тоёота маркийн Приус 20 загварын 51-13 УБВ улсын дугаартай автомашины үнэ 8.000.000 төгрөг, Тоёота маркийн Приус 20 загварын 03-16 УБҮ улсын дугаартай автомашины үнэ 7.500.000 төгрөг, Тоёота маркийн Приус 20 загварын 64-19 УНЯ улсын дугаартай автомашины үнэ 7.000.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, тэдгээр шүүгдэгч тус бүрээс 4.500.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, 29 см урттай, урд толгой хэсгээрээ 12.5 см урттай төмөр алх 1 ширхэг, 21 см урттай бахь 1 ширхэг, отверк 1 ширхэгийг эзэмшигч болох гэрч Б.Мөнхбатад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан өгч, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Голден Вилл хотхоны хяналтын камерын бичлэгийн СиДи 2 ширхэг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Консул таур хотхоны хяналтын камерын бичлэгийн  СиДи 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээсүгэй.

 

          8. Тоёота маркийн Приус 20 загварын 67-54 УБП улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Аллион загварын 19-38 УНЭ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 51-13 УБВ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 03-16 УБҮ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 64-19 УНЯ улсын дугаартай автомашиныг тус бүр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

          9. Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар нь хохирогч Д.Бадамгаравт 9.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн шүүгдэгч Н.Бөхбэлэг нь иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг, Б.Батсүхийн 27.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх нарт хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст, тэнсэгдсэн ялтан Н.Бөхбэлэгт хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст, тэнсэгдсэн ялтан Н.Наранбулагт хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  303  дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарт тус бүр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол бичээгүй, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.