Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-07-21
Дугаар 142
Хэргийн индекс 171/2016/0135/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ягнайжавын Туул
Шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Г.Яндаг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулууныг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 5604390 /таван сая зургаан зуун дөрвөн мянга гурван зуун ер/төгрөгийн, шүүгдэгч Өндөр батлай овогт Бямбацогтын Ганбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 4833270 /дөрвөн сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун далан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулуунд 2 жил /хоёр/, Өндөрбатлай овогт Бямбацогтын Ганбатад 2 жил /хоёр/ хорих ял шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт оногдуулсан 2 жил /хоёр/ хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөрт 20875320 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны албаны хашаанд хадгалагдаж байгаа 10437660 төгрөгийн үнэ бүхий 3 метрийн урттай 57 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 130,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгч Д.Эрдэнэчулуунаас 27-53СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1200000 төгрөг, шүүгдэгч Б.Ганбатаас 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1200000 төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Болдбаяр, Г.Ууганбаяр нарын эзэмшлийн 38-83 СЭА болон 23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг /хэргийн 26, 124 дэх тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Б.Ганбатын эзэмшлийн 0126 СЭҮ улсын дугаартай тоёота истима маркын автомашин битүүмжилсэн /хэргийн 137 дахь тал/ тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт оногдуулсан 2 жил /хоёр жил/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Цагдаагийн тасагт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.