Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-08-09
Дугаар 153
Хэргийн индекс 171/2016/0148/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ягнайжавын Туул
Шүүгдэгч Б.Чингис
Зүйл хэсэг 091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч С.Баттамир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Боржигон овогт Батбайгалийн Чингисийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батбайгалийн Чингист 22 /хорин хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.11-д зааснаар шүүгдэгч Б.Чингист оногдуулсан 22 жил хорих ялын зарим хэсэг буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 19 /арван ес/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Чингисийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Чингисээс  3414200 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 15-6 тоотод оршин суух Доржийн Уранбат /ТИ63070517/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 4-11 тоотод оршин суух Доржийн Уранчимэг /ТЯ60010705/ нарт олгож, үлдэх хэсэг болох 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн нэхий хүрэм 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн нилоонон өмд 1 ширхэг, хар цоохор цэцгэн хээтэй өмд 1 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй даавуун дотоож 1 ширхэг, бор өнгийн бойтигон гутал 1 хос, тал тоосго 1 ширхэг, хулдаасны тасархай 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чингист авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.           

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Чингист авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.