Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-07-22
Дугаар 59
Хэргийн индекс 106/2016/0014/э
Шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ, Их Монгол овогт Аюушийн Баатар нарыг бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар

Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил хорих ялаар,

Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

А.Баатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Л.Амаржаргалд оногдуулсан 6 жил хорих ялыг, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт оногдуулсан тус бүрийн 5 жил 1 сар хорих ялыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын цагдан хоригдсон тус бүрийн 196 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар

Л.Амаржаргалаас 4.377.946 төгрөг, Э.Мөнх-Эрдэнээс 4.377.946 төгрөг, А.Баатараас 4.377.946 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуягт нийт 13.133.838 төгрөг олгож,

түүний нэхэмжлэлийн шаардлагаас 3.410.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                 А.АЛТАНХУЯГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.