Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-08-15 |
Дугаар | 43 |
Хэргийн индекс | 140/2016/0043/Э |
Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Доржийн Ням |
Шүүгдэгч | Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Э.Гантулга |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | 1. Баян овогт Өлзийбатын Моломжамцыг танхайрах, Шүхэр овогт Ганбаатарын Чимэдцэрэнг танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Ө.Моломжамцыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Чимэдцэрэнг 3 жил 1 сарын /гурван жил нэг сарын/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Моломжамцад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял, Г.Чимэдцэрэнд оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаатай хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Моломжамцад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ял, Г.Чимэдцэрэнд оногдуулсан 3 жил 1 сарын /гурван жил нэг сар/ хугацаатай хорих ялыг тэнсэж тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5. Шүүгдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч Ө.Моломжамц, Г.Чимэдцэрэн нарт нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ө.Моломжамцын эзэмшлийн 11.0 сая төгрөгөөр үнэлэгдсэн Toyota allion маркийн 17-59 ЗАН улсын дугаартай авто машин, шүүгдэгч Г.Чимэдцэрэнгийн эзэмшлийн 6.0 сая төгрөгөөр үнэлэгдсэн Hyundai Grace маркийн 28-14 ЗАН улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.