Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-09-06
Дугаар 100
Хэргийн индекс 156/2016/0110/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Д .Гомбосүрэн, Я.Нарангэрэл
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Я.Санчир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Халбин овгийн Дашдоржийн Гомбосүрэн, Шарайд овгийн Ядамсүрэнгийн Нарангэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож,  бүлэглэн, бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
    4. Шүүгдэгч Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нар нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй бөгөөд тэдний  биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн 69-99 БРА улсын дугаартай, “УАЗ-452”  ачааны автомашиныг,  АЯ¹0109875 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0050323 автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт төрийн өмчлөлд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9,5 метр урттай цагаан өнгийн уяаг устгасугай.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  
    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гомбосүрэн, Я.Нарангэрэл нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА
      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.