Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-06 |
Дугаар | 87 |
Хэргийн индекс | 151/2016/0043/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Шүүгдэгч | М.Ууганбаяр |
Зүйл хэсэг | 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих |
Улсын яллагч | Б.Энхбат |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Хоохор овогт Мамаргааний Ууганбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Ууганбаярт оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох М.Ууганбаярын 690029 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дундол маркийн 185/65R15 дугаартай дугуй 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг дурьдсугай. 5. Ялтан М.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 13.600.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбадорж нь цаашид хохирол төлбөр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ууганбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ууганбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар М.Ууганбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ууганбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.