Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-09
Дугаар 89
Хэргийн индекс 151/2016/0088/э
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинжамцын Буянтогтох
Шүүгдэгч Золжаргал, нар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 290.3, 377, 294, 295, 298 зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Мөнх-Оргил, Сартуул овогт Баатаржавын Золжаргал, Боржигон овогт Батмөнхийн Мөнх-Амьдрал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргалыг өвөө Ч.Сундуйжав, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Оргилыг эх Баянзул, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнх-Амьдралыг эх Ганчимэг нарын хяналтанд өгсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Золжаргал, Б.Мөнх-Оргил, Б.Мөнх-Амьдрал нар нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй шүүгдэгч нарыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Есөн-Эрдэнэ, Н.Борхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  насанд хүрээгүй шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохШийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.