Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-14 |
Дугаар | 97 |
Хэргийн индекс | 151/2016/0097/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Шүүгдэгч | Ганбилэг |
Зүйл хэсэг | 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих |
Улсын яллагч | Г.Энхмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.6.1-297.6.3, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Төв аймгийн Прокурорын газраас Чүлтэмийн Ганбилэгт холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 2. Шүүгдэгч Ч.Ганбилэгт урьд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 3. Ч.Ганбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 4. Ч.Ганбилэгийн 136975 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болгомц Ч.Ганбилэгт буцаан олгосугай. 5. Хохирогч Х.Батжаргал нь Чүлтэмийн Ганбилэгээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд нийт 10.000.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Ганбилэгт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Д.БУЯНТОГТОХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2016.03.14 | 96 | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Дамдинжамцын Буянтогтох | Сайханбаяр | 215.1. |
2016.03.14 | 97 | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | Дамдинжамцын Буянтогтох | Ганбилэг | 215.4. |