Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-16 |
Дугаар | 98 |
Хэргийн индекс | 151/2016/0045/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Шүүгдэгч | Хүдэрчулуун нар |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | Ц.Батбямба |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын ЭБШХуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Сүхтулга, Боржигон овогт Гантогтохын Санждамба, Боржигон овогт Мягмасүрэнгийн Ганзориг, Өлзий овогт Түмэн-Өлзийгийн Хүдэрчулуун, Боржигон овогт Баасанхүүгийн Батжаргал нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, Адуучин овогт Цэгмидийн Лхагвасүрэнг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нарт холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хулгайн гэмт хэргийг, Ц.Лхагвасүрэнгийн үл мэдээлсэн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Г.Санждамба, Т.Хүдэрчулуун нар нь хохирогч Д.Цэндбаатарт 3.000.000 төгрөгний хохирлыг төлөхийг илэрхийлсэн, хохирогч Дэлгэр, Чулуунбаатар, нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулуунд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүдэрчулуун, М.Ганзориг, Э.Сүхтулга, Б.Батжаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрчулууны 210 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж ялтан тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Сүхтулгад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, М.Ганзоригт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Б.Батжаргалд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Э.Сүхтулга, М.Ганзориг, Б.Батжаргал нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
11. Б.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Санждамбын хонгор морь, хүрэн морь, Занданбалын эзэмшлийн 48-02 УБИ улсын дугаартай Соната-2 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл, Хан Агьт ХХК-ний эзэмшлийн 65-83 УНЯ улсын дугаартай Соната-6, НЭТКАПИТАЛ ФИНАНС ББСБ-ын 32-15 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, Гуртын Тавилан ЗГБХ нөхөрлөлийн эзэмшлийн 11-53 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгосугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээлийг хууль ёсны эзэмшигч Т.Хүдэрчулуунд буцаан олгож, ногоон өнгийн 5 метр олс, 4 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар устгаж, 2 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Санждамба 92 хоног, М.Ганзориг 140 хоног, Э.Сүхтулга 35 хоног цагдан хоригдсон, Ц.Лхагвасүрэн, Б.Батжаргал нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
14. Ялтан Т.Хүдэрчулууныг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
15. М.Ганзоригт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Ганзориг, Б.Батжаргал, Э.Сүхтулга, Г.Санждамба, Ц.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Т.Хүдэрчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2016.07.01 | 14 | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | Гэндэндоржийн Болормаа | Ц.Лхагвасүрэн, Г.Санждамба, Т.Хүдэрчулуун, Б.Батжаргал, М.Ганзориг, Э.Сүхтулга, | 145.2. |