Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-24 |
Дугаар | 106 |
Хэргийн индекс | 151/2016/0106/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Шүүгдэгч | Гантулга |
Зүйл хэсэг | 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Монгол Улсын ЭБШХуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Түмэннастын Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан, бусдын хөрөнгийг залилан мэхэлсэн, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Гантулгад холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Т.Гантулгын нэр хөрөнгөнөөс 10.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, Т.Гантулгыг 05 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 01 хоногийн хорих ялаар тооцсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Гантулгын цагдан хоригдсон 591 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Т.Гантулгыг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Гантулгын нэр хөрөнгөнөөс 12.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Даваад 4.000.000 төгрөг, Б.Гүррагчаад 3.200.000 төгрөг, Б.Жавхланбаярт 5.745.000 төгрөгийг тус.тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхэд ирсэн иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч С.Цогтбаатарт 1.000.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч Х.Пүрэв-Очирт 1.430.000 төгрөг, хохирогч Л.Нарантуяад 1.400.000 төгрөгний хохирол төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Д.БУЯНТОГТОХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.