Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-28 |
Дугаар | 109 |
Хэргийн индекс | 151/2016/0105/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Шүүгдэгч | Бадамсэрээжид |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | М.Гансувд |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэдэнгалсангийн Бадамсэрээжидийг бусдын эд хөрөнгөнд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэдэнгалсангийн Бадамсэрээжийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бадамсэрээжидэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бадамсэрээжид нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 53 см урттай арматур төмөр 1 ширхэг, ABFCS гэсэн бичиг бүхий улаан өнгийн гадартай, хар өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Бадамсэрээжидийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 14 инчийн хар өнгийн телевизор 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий нэргүй, цагаан өнгийн 1 хаалгатай орос хөргөгч 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошива маркийн цэнхэр өнгийн тагтай саарал өнгийн будаа агшаагч 1 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг эд хөрөнгийг эзэмшигч Ц.Бадамсэрээжидэд буцаан олгосугай. 9. Шүүгдэгч Ц.Бадамсэрээжид нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Бадамсэрээжидэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.