Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-27
Дугаар 139
Хэргийн индекс 151/2016/0107/э
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинжамцын Буянтогтох
Шүүгдэгч цэнд
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Лхамжид овогт Төмөрхуягийн Цэндийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироон, 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 2 / жилийн хугацаагаар хасч, гурван /3/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Цэндэд оногдуулсан гурван / 3 / жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Цэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Цэндэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

           

            6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан Т.Цэндэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Самсунг маркийн 42 инчийн LCD зурагт, Хайер маркийн угаалгын машин, цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Т.Цэндэд буцаан олгосугай.

 

             8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Т.Цэндийн В ангилалын №850190 тоот жолоочийн үнэмлэхийг, шийтгэх тогтоолын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

 

            9. Ялтан Т.Цэнд нь иргэний нэхэмжлэгч, Г.Болдбаясгаланд машины хохиролд 7714500 төгрөгийг өгсөн, хохирогч О.Үүрийнтуяад оршуулгын зардалд 7.000.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Ишжамц, иргэний нэхэмжлэгч Г.Болдбаясгалан, Д.Чимгэд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Цэндэд авсан бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ

 

           

                       

 

           

           

           

           

           

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.