Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-06-22
Дугаар 030
Хэргийн индекс 130/2015/0000/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Шүүгдэгч Д.Тохтасын, А.Жанболат
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Х.Өрен
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Ители овогт Дүйсенбекийн Тохтасын, Есагасы овогт Агажаны Жанболат нарыг бүлэглэж, бусдыг хүчиндсэний улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ители овогт Дүйсенбекийн Тохтасыныг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Есагасы овогт Агажаны Жанболатыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасынд оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч А.Жанболатад оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасынд оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч  А.Жанболатад оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар Д.Тохтасын, А.Жанболат нарыг тодорхой хугацаанд ажил, сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, засрал хүмүүжилд нь дөхөм үзүүлэх үүргийг Е.Дүйсенбекийн эцэг Ители овогт Ескейн Дүйсенбек, эх Төлек овогт Мадетханы Күлипа, А.Жанболатын эцэг Есагасы овогт Ербалагийн Агажан, эх Ители овогт Ескейн Шапиза нарт тус тус хариуцуулсугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан этгээд нь шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүргийг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэх захирамж гаргахыг анхааруулсугай. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн диван модон орны матрасны доор байсан гэх хугархай хавтгай мод 2 ширхэг, ураг болон ургийн дагаврууд гэх шилэн саванд хийсэн эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасын, А.Жанболат нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Насанд хүрээгүй шүүгдэгч нар хохирогч М.Нургүлд учруулсан хохиролд нийт 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Күлихан нь цаашид гаргах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Жанболатын гэр бүлийн эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Е.Агажаны 6 ханатай эсгий гэрийг, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасыны гэр бүлийн эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Е.Дүйсенбекийн 9 дүгээр багт байрлах 4 өрөө бүхий 72 м.кв өвлийн байшинг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасын, А.Жанболат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тохтасын, А.Жанболат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.06.16 028 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин, Ц.Гэрэл 089.2.
2016.06.20 029 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал М.Турах, Ө.Берикбол 145.2.
2016.06.22 030 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Д.Тохтасын, А.Жанболат 126.3.
2016.07.01 031 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Х.Манар 098.1.
2016.07.01 032 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг 215.3.
2016.10.12 055 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал Т.Жанибек 099.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.06.30 178 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар 153.1., 181.1., 215.3.