Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-07-01
Дугаар 032
Хэргийн индекс 130/2015/0000/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашдоржийн Азжаргал
Шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ж.Отгончимэг, Г.Баяраа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Чүлсийн Баттогтох, Нинжээгийн Ганболд нарт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Дэгрээт овогт Зоригоогийн Алтанжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
 Шүүгдэгч Борлууд овогт Нинжээгийн Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,  
Шүүгдэгч Бөхнүүд овогт Чүлсийн Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
Шүүгдэгч Цорос овогт Пүрэвийн Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баттогтохыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч П.Ганзоригийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганзоригийн 21 хоног, Н.Ганболдын 45 хоног, Ч.Баттогтохын 45 хоног, З.Алтанжаргалын 41 хоногийн цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Баттогтоход оногдуулсан  2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч З.Алтанжаргалаас 25176195 /хорин таван сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнхүүд олгож, түүний илүү нэхэмжилсэн 10063005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэнхүү нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжилсэн зардлын талаар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан таваг, цагаан өнгийн материалаар хийгдсэн тосолны сав, боргио нэртэй пивоны лааз, Улаанбаатар нэртэй архины шилний хагархай, цайвар өнгийн металлаар хийгдсэн чимхүүр хөмсөг зулгаагч, дугуй хэлбэртэй голдоо нүхтэй точилны өнгөлөгч, марланд шингээсэн хатаасан цус, цайвар өнгийн алчуур зэргийг устгаж, 2 ширхэг түлхүүрийг хохирогч Х.Ганболдод олгож,  
хохирогч Н.Буянбаатарын өмсөж явсан саарал өнгийн цамц, саарал өнгийн ноосон цамц, бор саарал цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх дотоож, хар хөх өнгийн оймс, хар цагаан алаг өнгийн пүүзэн гутал, бор өнгийн тэлээ, саарал өнгийн хос оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай. 
 12. Шүүгдэгч З.Алтанжаргалын 10 тооны үхэрийг битүүмжилсэн битүүмжиллийг хэвээр үлдээж, 
Иргэний хариуцагч Х.Ганболдын 49-14 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн толгойн цагаан өнгийн ширгүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 68-43 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн чиргүүлтэй Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч П.Ганзоригийн эзэмшлийн 16-40 УВХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ч.Баттогтохын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч Н.Ганболдын хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.   
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх ара хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч З.Алтанжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
14. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.06.16 028 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Г.Амгалан, Ж.Батмөнх, Ч.Дамдин, Ц.Гэрэл 089.2.
2016.06.20 029 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал М.Турах, Ө.Берикбол 145.2.
2016.06.22 030 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Д.Тохтасын, А.Жанболат 126.3.
2016.07.01 031 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Акраны Дауренбек Х.Манар 098.1.
2016.07.01 032 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг 215.3.
2016.10.12 055 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дашдоржийн Азжаргал Т.Жанибек 099.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.06.30 178 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нар 153.1., 181.1., 215.3.