Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-07-05
Дугаар 034
Хэргийн индекс 130/2016/0029/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашдоржийн Мөнхөө
Шүүгдэгч Р.Жамбал, Т.Серикболат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Ботакөз
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    1. Шүүгдэгч Төлек овогт Рашатын Жамбыл, Төлек овогт Төлегений Серикболат нарыг  “бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Р.Жамбылыг 6 /зургаан/ сарын, Т.Серикболатыг 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тус тус баривчлах  ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Р.Жамбылд оногдуулсан 6 сарын, Т.Серикболатад оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жамбыл, Т.Серикболат нар урьдчилсан цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

    5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Р.Жамбал, Т.Серикболат нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахад үед ашигласан Р.Жамбалын эзэмшлийн Мустанг-150, маркийн, цэнхэр өнгийн, улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын орлого болгосугай.

    6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Даулет өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

    7.  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “казакстан” нэртэй архиний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

    8. Шүүгдэгч Р.Жамбал, Т.Серикболат нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 


    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Серикболатын хувьд ногдох эд хөрөнгөнөөс нас гүйцсэн морь 1, нас гүйцсэн гүү 1, гунжин гүү 1, даага 1 зэргийг, шүүгдэгч Р.Жамбалын ХААН банк дахь 5190172677 тоот дансан дахь 64.900 төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14  хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.