Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-07-26
Дугаар 60
Хэргийн индекс 186/2016/0046/э
Шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нямжавын Баярмаа
Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр
Зүйл хэсэг 192.1. - Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
Улсын яллагч Н.Бадамцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

Улсын яллагч: Н.Бадамцэцэг

Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Жигжжавын Бямбадэлгэрт холбогдох эрүүгийн 201601000072 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23-39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бэсүд овогт Жигжжавын Бямбадэлгэр /РД:ИЮ82121138/  

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бямбадэлгэрийн: …Би дуу дуулдаг хүн. Өмнө нь бичлэгээс дуучид мансууруулах бодис хэрэглэж байгаа тухай үзэж байсан. Уг ургамлыг Зүүнхараагийн эргэдэг зам дээрээс олж авсан. 2016 оны 03 дугаар сарын 16-ний өдөр тоглолт болохын өмнө хэрэглэж үзсэн. Дараа нь дахин хэрэглээгүй. Орой нь тоглолтын дараа хүнтэй маргалдаад цагдаа дуудахад бүх зүйл илэрсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргээс

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан …Ж.Бямбадэлгэрийн шээсэнд тест дүрж үзэхэд уг тестийн 5 дугаар баганы ТНС гэсэн бичигтэй багананд улаан өнгийн 1 ширхэг зураас илэрч дельта-9 тетрагидроканнабинол буюу олсны ургамал байна гэсэн заалтыг зааж байв … гэх тэмдэглэл /хх-10/

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ¹2609 тоот Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

  • Шинжилгээнд ирүүлсэн шээсэнд ТНС /каннабис/ илэрсэн. ТНС /каннабис/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх76/

Ж.Бямбадэлгэрийн биед үзлэг хийж, хураан авсан тухай …түүний хар саарал өнгийн өмсөж явсан пальтоны гадна талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт нунтаг гарч ирсэн … гэх тэмдэглэл /хх-11/

 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ¹2610 тоот Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн “2610 ЧД ЦХ-1” гэж хаягласан бор өнгийн дугтуйн дотор гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл нь 4.5692 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шаргал өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх79/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-58-59/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-60/

Мөрдөн байцаалтад шинжээч Б.Ламчингийн: …ТНС буюу каннабис, дельта-9, тетрагидроканнабинол нь нэг төрлийн бодис. Зэрлэг олсны ургамлын олон улсын нэршил нь Каннабис юм. Каннабис гэх ургамлын агууламжинд нь байх дельта-9, тетрагидроканнабинол гэх бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд дельта-9, тетрагидроканнабинол буюу ТНС гэсэн товчлолтой орсон байдаг. Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалагдах ёстой гэх албан ёсны тоо байхгүй, тухайн хүний идэж, уусан зүйл, унтаж амарч байгаа, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-72-13/

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн Ж.Бямбадэлгэрийн: …Би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал буюу хуучнаар Зүүн хараа сум руу үсний найранд дуулах гэж явсан юм. Зүүн хараагаас гараад Улаанбаатар хот руу явдаг зам руу нийлээд бага зэрэг явууд зогсож бие зассан. Бие засаад зогсож байхад замын хажууд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай каннабис гэх ургамал ургаад хатчихсан байхаар нь гялгар уутанд бага зэргийг түүж, гадуур хувцасныхаа дотор талын халаасанд хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Зүүн хараагаас ирэхдээ түүсэн каннабис гэх ургамалаа бэлэн тамхийг асгаж байгаад оронд нь ургамалаа нунтаглаж хийж тамхи шиг татсан. Татаж үзэхэд миний биед ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-116-117/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-10/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай тэмдэглэл/хх-10/, Ж.Бямбадэлгэрийн биед үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-10/, эд хөрөнгө битүүмжилэх тогтоол /хх-20/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-21/ тээврийн хэрэгслийн лавлагаа /хх25-26, 147/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-58/,эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-151/, шүүгдэгчийн Ж.Бямбадэлгэрийн хувийн байдалтай холбогдох нотлох баримтууд /хх-153-156, 159-173/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон дээрх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бямбадэлгэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

 Иймд шүүгдэгч Ж.Бямбадэлгэрийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэхь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

      Шүүгдэгч Ж.Бямбадэлгэр нь ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-157/, нотлогдож байгаа боловч шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж түүнийг нийгмээс  тусгаарлаж  шүүхээс  оногдуулсан ялыг  биечлэн эдлүүлэх нь  зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахаар шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 59-57 УНЛ улсын дугаартай Тоёота-Приус 20 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохын дурдах нь зүйтэй байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.10.24 277 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Ж.Бямбадэлгэр 192.1.