Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-10-06
Дугаар 85
Хэргийн индекс 145/2016/0085/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашдоржийн Цэцэгээ
Шүүгдэгч Б.Тэмүүжин, О.Барсболд О.С, Г.Б, М.Б, Ц.О, Ц.С, Д.Т, Э.Э, Б.С, Г.Л, Х.Э, Б.Д, Ц.Ө, Д.Б, Б.А
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.МӨНГӨНШАГАЙ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Толин овогт Жаргалсайханы Баянмөнх, Хашир овогт Баасанхүүгийн Тэмүжин, Харчин овогт Отгонцэндийн Барсболд, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт М.Б., Цагаан бөө овогт Х.Э, Цогт ба шар овогт Б.С, Хорчин овогт Д.Б. нарыг бүлэглэн,  орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

   насанд хүрээгүй шүүгдэгч Бөхчин овогт Г.Л., Ханхөгшин овогт Б.А.р нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

   насанд хүрээгүй шүүгдэгч Бундаг овогт Ц..Ө. бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

  насанд хүрээгүй шүүгдэгч Боржигин овогт Г.Б., Хонгор овогт О.С., Ганга овогт Цогийнловонгийн Одхүү, Боржигон овогт Д.Т., Цагаан бөө овогт Б.Д., Хөх боржигон овогт Ц.С., Боржигон овогт Э.Э нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3, 69.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.С, Г.Б, М.Б, Ц., Ц.С, Д.Т, Э.Э, Б.С, Г.Л, Х.Э, Б.Д, Ц.Ө, Д., Б.А нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, насанд хүрээгүй шүүгдэгч О.С хяналт тавихыг эцэг С.Отгонсүрэн, эх А.Ц, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Б  хяналт тавихыг эцэг Ж.Ганбаатар, эх Б.Гэрэлмаа, насанд хүрээгүй шүүгдэгч М.Б хяналт тавихыг эцэг С.Мягмардорж, эх Т.Буянбат, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О хяналт тавихыг эцэг Ц.Цогийнловон, эх Ч.Оюун-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.С хяналт тавихыг эцэг С.Цэдэнсодном, эх Ш.Долгоржав, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Т хяналт тавихыг эцэг Д.Дашдаваа, эх О.Алтанжин, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Э хяналт тавихыг эцэг А.Энхболд, эх Ч.Оюунтуяа, насанд хүрээгүй шүүгдэгч Б.С хяналт тавихыг эцэг С.Баярхүү, эх С.Бадам-Очир, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Л хяналт тавихыг эцэг О.Гавъяа, эх Б.Анхтуяа, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Э хяналт тавихыг өвөө Ц.Халтар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Д хяналт тавихыг эцэг Х.Баянжаргал, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Ө хяналт тавихыг эмээ Д.Шоовдорт, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Б хяналт тавихыг эх Д.Цэцэгмаа, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А хяналт тавихыг эх Д.Мянганбаяр нарт тус тус даалгаж, Өвөрхангай аймгийн хүүхдийн хууль зүйн хороог хүмүүжүүлэгчээр томилсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авагдсаны дараа насанд хүрээгүй шүүгдэгч О.С, Г.Б, М.Б, Ц.О, Ц.С, Д.Т, Э.Э, Б.С, Г.Л, Х.Э, Б.Д, Ц.Ө, Д.Б, Б.А  нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч

О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Д.Мянганбаяраас 401625 төгрөг гаргуулж хохирогч П.Чимэдцэрэнд, иргэний хариуцагч О.Алтанжингээс 63467 төгрөг гаргуулж  иргэний нэхэмжлэгч Б.Тунгалагт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар иргэний хариуцагч М.Лхагватогтохоос 283333 төгрөг, иргэний хариуцагч Ц.Цогийнловонгоос 750000 төгрөг, иргэний хариуцагч Б.Хандмаагаас 750000 төгрөг, иргэний хариуцагч Ч.Оюунтуяагаас 83333 төгрөг, иргэний хариуцагч О.Алтанжингээс 550000 төгрөг, иргэний хариуцагч Ч.Оюунчимэгээс 83333 төгрөг, иргэний хариуцагч Д.Мянганбаяраас 200000 төгрөг, иргэний хариуцагч С.Цэдэнсодномоос 250000 төгрөг, иргэний хариуцагч Х.Баянжаргалаас 250000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин төмөр бахь 1 ширхэг, цэнхэр өнгийн иштэй хуучин бахь 1 ширхэг, хар өнгийн иштэй отвертик 2 ширхэг, ишний үзүүр хэсгээр хар өнгийн оруулгатай, шар өнгийн иштэй төмөр тасдагч багаж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн флаш дискийг хохирогч П.Чимэдцэрэнд буцаан олгож, цагаан өнгийн уян диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9.  Шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Б, Д.Т, Ц.О нар нь хохирогч Г.Дэлгэрмаад 1521650 төгрөг,  насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О, О.С, Г.Б нар нь хохирогч П.Чимэдцэрэнд 1204875 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.С, Б.Д нар нь  хохирогч П.Гомбодоржид 248100 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.С, Д.Б, Ц.Ө, О.С, Э.Э, Д.Т нар нь хохирогч Н.Нацагдоржид 551100 төгрөг, шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.С, Б.Д, Х.Э, М.Б, Ц.Ө нар нь  хохирогч Г.Эрдэнэсамбууд 569800 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О, О.С, Г.Б нар нь хохирогч Ц.Мөнххорлоод 707450 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч О.С, Э.Э, Г.Л, Г.Б нар нь хохирогч Б.Бат-Өлзийд 1241300 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч О.С Ц.О нар нь иргэний нэхэмжлэгч Тунгалагт 126932 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Э, О.С, Г.Б нар нь иргэний нэхэмжлэгч Ө.Долгорсүрэнд 124900 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.С, Э.Э, Б.Д, Х.Э, М.Б, Ц.Ө, Ц.О, О.С, Г.Б, Б.Д, Д.Б, Б.С  нар нь бусдад  төлөх төлбөргүй,  хохирогч,  иргэний нэхэмжлэгч нар нь  шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.С, Э.Э, Б.Д, Х.Э, М.Б, Ц.Өс, Ц.Одхүү, О.С, Г.Бямбадорж, Б.Д, Д.Б, Б.С нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

10.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т  зааснаар шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч О.Барсболд, Б.Тэмүжин, Ж.Баянмөнх нарт хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Э.Мөнхбаярын эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн, Х.Баянжаргалын эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн, “Dayun Х-150” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн, А.Баянжаргалын эзэмшлийн, 54-75 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн, Л.Нямсүрэнгийн эзэмшлийн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Dayun Х-150” маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч О.С-н эзэмшлийн 10000 төгрөгийг, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Б-н 5000 төгрөгийг  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ”эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн улсын дугааргүй “Dayun Х-150” маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Л.Нямсүрэнд, 54-75 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч А.Баянжаргалд, улбар шар өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярт, улбар шар өнгийн улсын дугааргүй “Dayun Х-150” маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч Х.Баянжаргалд, AL8888734  гэсэн серийн дугаартай 5000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч Г.Б-д, AE1375320 гэсэн серийн дугаартай 10000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч О.С-д  тус тус буцаан олгосугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч,  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баянмөнх, Б.Тэмүжин, О.Барсболд, насанд хүрээгүй шүүгдэгч М.Б, Д.Т, Г.Б, Ж.Ө, О.С, Ц.С, Ц.О Б.Д, Б.А, Х.Э, Д.Б, Д.Л, Э.Э, Б.С нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.07.01 85 Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Данзангийн Эрдэнэбилэг О.Мөнхцэцэг 098.1.