Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2016-03-03 |
Дугаар | 116 |
Хэргийн индекс | 151/2016/0007/э |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Шүүгдэгч | Ч.Маам, О.Пүрэвдорж |
Зүйл хэсэг | 222.2. - Жолоогоо бусдад шилжүүлсэн |
Улсын яллагч | М.Гансувд |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруунбарга овгийн Очирын Пүрэвдоржийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас, Боржигон овгийн Чулууны Маамыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маам, О.Пүрэвдорж нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Маам, О.Пүрэвдорж нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 651 963 төгрөгийн 50 хувь болох 825 981 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох болох 825 981 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 1 133 694 төгрөгийн 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 566 847 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос, иргэний нэхэмжлэгч С.Саранбаатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 42 690 000 төгрөгийн / 99-99 УНЕ улсын дугаартай автомашин / 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 21 345 000 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос, нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирлын 2 848 800 төгрөгийн /36-05 УБЧ улсын дугаарта автомашин / 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1.424.400 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос, хохирогч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 990994 төгрөг /хх-208-212 /ийн 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 495497 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос, хохирогч С.Пүрэвсүрэнийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардлын 286 637 төгрөгийн 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч Ч.Маамаас, 50 хувь болох 1 433 185 төгрөгийг шүүгдэгч О.Пүрэвдоржоос тус тус гаргуулж, Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогчын хууль ёсны төлөөлөгч А.Ундрах, хохирогчын хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинцэцэг, хохирогч Л.Цэнд-Аюуш нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Н.Дагдан, иргэний нэхэмжлэгч М.Бөх-очир нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдугай.
5. Энэ хэрэгт Ч.Маам, О.Пүрэвдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэг учралын газрын үзлэгийг бэхжүүлэн авсан СД 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг, Д.Олзвойгийн 181449 дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, О.Пүрэвдоржийн 076788 дугаарын, Ч.Маамын 603901 дугаарын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай.
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Маам, О.Пүрэвдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2016.07.07 | 19 | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | Гэндэндоржийн Болормаа | Ч.Маам, О.Пүрэвдорж | 222.2. |