Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2015-11-14 |
Дугаар | 115 |
Хэргийн индекс | 148/2016/0115/Э |
Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Шүүгдэгч | М.Мандахбаатар |
Зүйл хэсэг | 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих |
Улсын яллагч | Л.Энхтайван |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 05 /таван/ сарын баривчлах ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 д зааснаар шүүгдэгч М.Мандахбаатарт оногдуулсан 05 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлдийн албанд даалгасугай. 4.Шүүгдэгч М.Мандахбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 5.Хохирогч Д.Буянзаяагаас хохирол төлбөрт нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Мандахбаатар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдсугай. 6.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.Мандахбаатарын 593731 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 16-88 СЭА улсын дугаартай шүүгдэгч М.Мандахбаатарын өмчлөлийн цагаан өнгийн Хюндай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай. 8.Шүүгдэгч М.Мандахбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай. 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.